Бидний тухай

“Эко Майн Системс” ХХК нь  Better Emissions Company LLC -ий албан ёсны дистрибьютерээр ажилладаг бөгөөд манай компани ЭКО системийг  дэлхийн зах зээлд нийлүүлэх, борлуулах онцгой эрхийг авсан болно.

ЭКО систем 2001 оноос үйлдвэрлэгдэж эхэлэсэн бөгөөд АНУ-ын Техас мужийн Better Emissions Company LLC -ийн патентлагдсан технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ юм.

Бид уул уурхай, далай болон  газрын тээвэр, газрын тос ба хийн олборлолт, дэд бүтцийн зах зээлд дэвшилтэд шинэлэг технологи болох ЭКО  системийг нэвтрүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны (TCO/Total cost of ownership) зардлыг бууруулж, мөн хорт утаа ялгаруулалтыг багасган, дэлхийн агаарын бохирдлыг бууруулахад  бодитой хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.

Бид өнөөдрийн байдлаар АНУ, Латин Америк, Казахстан болон Монгол зэрэг улс орнуудад салбар төлөөлөгчийн газраа нээж үйл ажиллагаагаа явуулж байна.

“Эко Майн Системс” ХХК дэлхий дахинаа хамтран ажиллах албан ёсны түнш, борлуулагч болон төлөөлөгч хайж байгаа бөгөөд хэрэв Та бүхэн манай бүтээгдэхүүнийг өөрийн бүс нутагтаа борлуулахыг хүсвэл бид нартай холбогдоно уу.

Хэл сонгох > >
Right Menu Icon